maira maira
 

Миний єєрийн тэмдэглэл.............та миний бичсэн тэмдэглэлд санал бодлоо хэлэх боломжтой

Add to Favorites Send me an e-mail
Interesting websites
Subscription
E-mail: 
Visitors
Calendar
<
May 2012
>
MTWTFSS
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Other sites
trieudoahong Nguyễn Minh Đức
salichev Konstantin Salichev
einfuhrer
nintsa Natali Chogovadze
geosport giorgi&avto papalashvili&dzamashvili
Back to homemaira maira / Blog / General
General

For general entries

BrowseBrowse   Get RSS

Entries
 Буяныг хувьчилж болох уу?
Posted by:maira maira maira 793 days ago 29.03.2010 12:49:22

НИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар ирэх онд хувьчлагдах аж ахуй нэгж байгууллага, эд хөрөнгийн жагсаалгыг баталсан билээ. Уг хуралдаанаар гурван аж ахуй нэгж, есөн барилга байгууламжийг хувьчлахаар болов. Энэхүү жагсаалтын хувьчлагдах аж ахуй нэгжийн тоонд "Улаанбаатар буян" ХХК-ийг оруулж, "Компанийн тухай хууль"-ийн дагуу санал болгох журмаар хувьчлахаар болжээ.

Өөрөөр хэлбэл хэн нэгэн хүнд даатгана гэсэн үг. Тус компанийн нийслэлийн өмчийн 34 хувийг хувьд шилжүүлж, хот өөрөөсөө зайлуулах аж. Ер нь нийслэлийн оршуулга, буяны ажлыг бүхэлд нь хариуцдаг тус байгууллагыг хувьчилна гэдэг бодит байдалд хэр нийцэхийг хотын парламентынхан бодож үзсэн болов уу. Оршуулгын бүхий л асуудлыг хариуцдаг энэ байгууллагын нийслэлийн эзэмших хувь жилээс жилд буурсаар эцэстээ ийнхүү хувьчлагдахдаа тулжээ. Үхэж төрөх нь хорвоогийн жам гэдэг дээ.
Харин оршуулгын асуудлыг хариуцдаг цөм болсон ганц газрыг хувьд шилжүүлнэ гэдэг нийслэлчүүд үхэх ч эрхгүй гэдэгтэй утга нэг мэт. Учир нь тухайн байгууллага, хувь хүний өмч учраас ёстой л өөрийн зоргоор хандана. Одоо оршуулга үйлдэж, чандарлахад ямар үнэтэй байгаа билээ. Харин хувьчлагдсаны дараа оршуулгын зардал ёстой л тэнгэрт хадна биз. Амьдралын боломж тааруухан нэг нь апга дарам газар авахын тулд "аргаа барахдаа аавынхаа толгойг маажна" гэгч болно. Чандарлах үнийг нь дийлэхгүй болохоор ил газар тавихаас өр сонголт үлдэхгүй. Гэтэл ил тавихыг хориглосон журам гарснаас хойш багагүй хугацаа өнгөрч байдаг. Одоо яах вэ? Үхэхээс татгалзах уу? Гэвч хорвоогийн жамыг яалтай билээ дээ. Амьд байхдаа тухайн улсын иргэн, үхсэн л бол хэн ч биш гэж хандаж байгаа мэт санагдах энэ хувьчлал тийм ч таатай санаа биш мэт.
Оршуулгын бүх асуудал тухайн төрийн мэдэлд байх ёстой. Харин манай нийслэл хувийн мэдэлд шилжүүлэхээр зэхэж байна. Ийнхүү хувьчлагдсаны дараа буяны зан үйл хувь хүний үзэмжээр шийдэгдэнэ гэдэг нэг бодлын эмгэнэлтэй ч юм шиг. Нийслэлээс салахын аргагүй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаа ийнхүү ээлж дараалан хувьчилсаар байтал дорвитой үйл ажиллагаа явуулах, хариуцлагатай ажил хийх газар үлдэхгүй нь бололтой. Нэгэнт л хувийн өмч болсон бол түүнд тавих хяналт ч энэ хэрээр суларна. Улсын нэрийн дор байхдаа л замбараагүй байсан оршуулга хувьд шилжсэнээр улам л замбараагаа алдах магадлал өндөр гэдгийг эрх мэдэлтнүүд мэдмээр дээ. Энэ үүднээс авч үзсэн ч "Улаанбаатар буян" компанийг хувьчилж байгаа нь ажил цалгардахын эх үндэс болохыг үгүйсгэх аргагүй.
Хувьд шилжсэн компанийн хувь заяа хаашаа эргэх нь удирдаж байгаа хүнээс шууд шалтгаалдаг. Харин "Улаанбаатар буян" компани төдийгүй нийслэлийн оршуулгын асуудал цаашид хэрхэн явагдах нь одоогоор бүрхэг байна. Эртнээс монголчууд нас барсан хүнийхээ оршуулга, буяны үйлд хүндэтгэлтэй хандсаар ирсэн уламжлалтай. Хувьд очсон "Улаанбаатар буян" компани ямар ааш гаргахыг харах л үлдэж байх шиг.

 

Comments: 0   Views: 326   Group: General  

Who is active on the site?
Anonymous: 5, Registered: 0 (?)
Abuse | Hosted by MyLivePage | | Design by Next Step | © Kolobok smiles, Aiwan